EnviSafe Сургуульд зориулав
Чимээгүй өнгөрөөх хэрэггүй.
Дээрэлхэлт, ялгаварлан гадуурхлыг сурагч сургуулийн зөвлөхдөө шууд мэдээлнэ. Нэрээ бичих эсвэл нууцлах нь өөрийнх нь сонголт. Сургуульд ганц QR код л хэрэгтэй.
Мэдээллийн явц
Шалгагдаж байна- 5 хэлМонгол, англи, орос, солонгос, хятад
- Нэрээ нууцлахСурагч хүсвэл нэргүй мэдээлнэ
- Тусдаа QRСургууль бүр өөрийн кодтой
01 · Хэрхэн ажилладаг
Дөрвөн алхам.
Зөвлөх бүртгүүлэхээс эхлээд сурагч явцаа шалгах хүртэл.
-
01
Зөвлөх бүртгүүлнэ
Сургуулийн зөвлөх бүртгэл үүсгээд сургуулийнхаа нэр, логог оруулна. Лого нь сурагчдын харах хуудсан дээр гарна.
-
02
QR кодоо хэвлэнэ
Сургууль бүр өөрийн QR кодтой. Хэвлээд анги, коридор, мэдээллийн самбарт байрлуулна.
-
03
Сурагч мэдээлнэ
Кодыг утсаараа уншуулж, асуудлын төрлөө сонгоод юу болсныг бичнэ. Хүсвэл нэрээ нууцална.
-
04
Багш хариуцна
Зөвлөх мэдээллийг хүлээн авч төлөвийг шинэчилнэ. Сурагч өөрийн холбоосоор явцыг болон хариуцсан багшийн нэрийг харна.
02 · Сурагчдад
Нэрээ бичих эсэхээ сурагч өөрөө шийднэ.
Мэдээлэл илгээсний дараа сурагч зөвхөн өөрт нь зориулсан холбоос авна. Тэр холбоосоор мэдээлэл нь хүлээгдэж байна уу, шалгагдаж байна уу, шийдэгдсэн үү гэдгийг болон хариуцсан багшийн нэрийг харна.
Сурагч уу? Сургуулийнхаа QR кодыг утсаараа уншуулаад мэдээллээ илгээнэ үү. Код олдохгүй бол ангийн багш эсвэл зөвлөхөөсөө асуугаарай.
Юуг мэдээлж болох вэ
- 01Бие махбодийн дарамт
- 02Үг хэлээр доромжлох
- 03Онлайн дарамт (сошиал)
- 04Ялгаварлан гадуурхал
- 05Багшийн зүй бус хандлага
- 06Бэлгийн дарамт
- 07Тусгаарлах, гадуурхах
- 08Бусад
Таван хэлээр
- Монгол
- English
- Русский
- 한국어
- 中文
03 · Зөвлөхөд
Хэн хариуцаж байгааг сурагч харна.
- Хянах самбар
- Нийт, хүлээгдэж буй, шалгагдаж буй, шийдэгдсэн мэдээллийн тоо. Төрөл болон өдрөөр харуулсан график.
- Төлөв ба хариуцагч
- Төлөвийг шинэчлэх бүрд таны нэр сурагчийн хуудасны «Хариуцаж авсан багш» хэсэгт гарна.
- Хайлт
- Дугаар, нэр, агуулга, төрөл, төлөвөөр шүүж хайна.
- Ажилтны эрх
- Сургуулийнхаа бусад багш, ажилтанд бүртгэл нээж, хэрэгтэй үед эрхийг нь цуцална.
- Үйл ажиллагааны түүх
- Хэн, хэзээ, юуг өөрчилсөн нь бүртгэгдэж үлдэнэ.
Хянах самбарын жишээ
04 · Эхлэх
Сургуулийнхаа QR кодыг хэвлээрэй.
Бүртгүүлэхэд нэр, имэйл, нууц үг л хэрэгтэй. Дараа нь сургуулиа нэмээд QR кодоо шууд авна.